Олноо Бриджийн гэх тодотоголтой УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номундарь оны өмнө нэлээд шуугиан тарьж, 35 орчим залуусыг хар тамхи болон хүчингийн гэмт хэрэгт холбоотой хэмээн мэдэгдсэн билээ. Энэхүү хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд дээрх 35 орчим залуусын өдгөө монголд амьдарч заримаас нь байцаалт болон хар тамхины сорил шинжилгээ авчээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэдгээр шинжилгээнд хамрагдсан залуусын 3-4 -д нь хар тамхины шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй байгаа гэнэ. Харин маргааш хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагуудаас энэ хэргийн талаар хэвлэлийн хурал хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Ж.Бат