Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2018 оны
нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр хуульчлагдсан. Засгийн газраас шатахууны
жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх зорилгоор тонн тутамдаа 100 мянган төгрөгөөр
нэмэгдэх байсан татварыг 40 мянган төгрөг болгон бууруулах шийдвэрт хүрсэн юм.
Гэсэн хэдий ч шатахуун импортлогчид он гарахаас өмнө жижиглэнгийн үнэдээ
хязгаарлалт хийж, улмаар үнээ нэмж эхлээд байгаа.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн үндсэн дээр Үнийн зөвлөл
хуралдаж, шатахуун импортлогчидтой хэлэлцээр хийх учиртай ч тодорхойгүй
шалтгаанаар хуралдаан хойшилсоор байсан юм. Харин өнөөдөр хуралдааныг
хойшлуулахгүйгээр, явуулж, шатахууны үнэ нэмэх эсэхийг шийднэ.