Дэнжийн 1000-ын I, III сувагт халиа, мөсөн дошин арилгах ажил хийгдэж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12 хорооны Дэнжийн 1000-ын III суваг, тус дүүргийн 10 хорооны Дэнжийн 1000 I суваг, Сонгинохайрхан дүүргийн 27 ба 19 хороо Толгойтын намгийн сувагт хөрсний ус ихээр хальж халиа, дошин үүсч албан байгууллага, авто зам, айл өрхүүд рүү халих байдалтай байгаа юм.
Иймд ГУББГ- ын Ашиглалтын албаныхан анхааралдаа авч 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.