Энэ сарын 1-8-ны өдрүүдэд Тайландын нийслэл Бангкок хотноо байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тэмцээнд манай улсаас долоон тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцсон бөгөөд ОУХМ Ж.Гантөгс хувийн шигшээ харваанд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авсан байна.