Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Урансүрэн, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун, кассын нярав Ө.Гандолгор нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө завшсан, хээль хахууль авсан хэрэгт сэжиглэн 2010 оноос хойш шалгаж эхэлсэн ч өдийг хүртэл шүүхээр эцэслэн шийдэлгүй байсаар долоон жилийг үдсэн билээ. Өнөөдөр тэдэнд холбогдох шүүх хурал болж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Урансүрэнд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Ч.Оюунд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Ө.Гандолгорт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус оногдууллаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ч.Оюун, Ө.Гандолгор нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Д.Урансүрэнд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ.