Орхон аймгийн ЭМНДХ-ээс үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэсэн
үйлчилгээг нэвтрүүлжээ. Нийгмийн даатгалын бүх төрлийн шимтгэлийн орлогыг банкны
дэвшилтэт цахим бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглан төвлөрүүлж байгаа тул (мобайл
банк, интернэт банк, атм, qpay) цахимаар шимтгэлийн гүйлгээгээ хийж теллер дээр
очих цагаа хэмнэх юм. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг
интернэт банк, мобайл банк, Пос машин, Qpay зэрэг үйлчилгээг ашиглан төлөх
боломжтой.
Хаан банк, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай
хамтран Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг цахимаар төвлөрүүлэх, даатгалын
үйлчилгээг харилцагчдад түргэн шуурхай хүргэж, банкинд зарцуулах цагийг хэмнэх,
сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор \”ЦАХИМ АЯН” зарласантай
холбогдуулан ЭМНДХ-т банкны
ажилтан байрлаж үйлчлүүлэгчдэд дээрх үйлчилгээтэй холбоотой бүх заавар мэдээллийг хүргэж
байна.
шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, лавлагааны хураамжийг Төрийн банкны
\”Цахим банк”, Хаан банкны \”Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас,
интернетээр төлөх үйлчилгээг нэвтрүүлсэн нь орон зайнаас хамаарахгүйгээр төлбөр
төлж, цаг хугацаа хэмнэх боломжийг иргэдэд олголоо. Төрийн банкинд байршиж
буй 21 аймгийн 232 сумын СДД-ын шимтгэл хүлээн авдаг 230, ЭМД-ын
шимтгэл хүлээн авдаг 224, ажил олгогчоос төлөх НДШ хүлээн авдаг 230
орлогын данстай аж. ХААН банкинд байршиж буй 21 аймгийн 245 сумын
СДД-ын шимтгэл хүлээн авдаг 230, ЭМД-ын шимтгэл хүлээн авдаг 236, ажил
олгогчоос төлөх НДШ хүлээн авдаг 230 орлогын дансыг энэ үйлчилгээнд холбосон байна.