УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон хамаатны охин дүүгээ бусдын хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдэгдэл хийсэн билээ.
Түүнийг энэхүү мэдэгдлийг хийсний дараа ЦЕГ-аас шалгаж эхэлсэн. Мөн үүнтэй холбогдуулан Г.Номуундарийн аав сайд асан Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргасан юм.
Тэгвэл саяхан уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тус хэргийг хар тамхины, хүчингийн гэж хоёр хуваан тус тусад нь шалгаж эхэлсэн гэнэ.
Хар тамхины хэрэгт охины бичлэгт дурьдагдсан бүх хүмүүсийг шалгаж байгаа бол хүчингийн хэрэгт хоёр залууг холбогдуулан шалгаж байгаа ажээ.
Ж.Бат