Өмнөд
Африкт галт тэрэг осолдсоны улмаас 200 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Йоханнесбург
хотоос зүүн зүгт 20 км-ийн зайд байрлах Гермистон хотноо уг осол гарсан бөгөөд
азаар хүний амь эрсдээгүй аж. Зорчигчдын ихэнх нь ажилдаа явж байсан гэнэ.
Одоогоор ослын
шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийнхний
дамжуулснаар хот руу ирж байсан галт тэрэг тэнд зогсож байсан нэгэн галт
тэргийг мөргөсөн байж болзошгүй гэжээ. Багаг гэмтэлтэй зорчигчдод эмч сувилагч
нар тусламж үзүүлж, хүнд бэртэлтэйг нь эмнэлэгт хүргэсэн байна.
Йоханнесбургийн
Түргэн тусламжийн төвөөс мэдэгдсэнээр өнгөрөгч долоо хоногт нэгэн автомашин
галт тэрэг мөргөсний улмаас томоохон осол гарч, 19 хүн нас барсан харамсалтай
явдал болжээ.
Б.Болормаа