СТА, найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн анхны бие дааж найруулсан \”Аав\” уран сайхны кино нь @bridgemediaworldwide-aaр дамжуулан БНХАУ-д албан ёсоор гарч эхэлжээ. Хятад улсад кино гаргана гэдэг маш их том шалгуур шүүлтийг давж байж гардаг байна. Хятад улсад энэ жилиин хувьд гадаадын нийт таван кино гарах эрхээ авсанаас дөрөв нь америк кино бол нэгд нь манай \”Аав\” кино багтаж чаджээ.
Ийнхүү монголын уран сайхны кино анх удаа урд хөршийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарч эхэллээ. Энэ том гүүрийг монгол -америкийн хамтарсан \”Three Flames\” pictures тавьж өгсөн байна.