Лондонгийн метро- дэлхийн хамгийн эртний метро юм. Metropolitan Railway фирм 1863 онд анхны шугамаа нээсэн байна. Тэр үед гудамжны гадна гэж нэрлэгдэх төмөр замын баригджээ. Метроны шугамны урт 3,6 км, энэ зайнд долоон зогсоол-станц байжээ.
Метроны
төмөр замын шугамаар уурын зүтгүүртэй галт тэрэг байсан бөгөөд нүүрсээр галладаг
байжээ. Нүүрсэн түлш нь зорчигчдыг хөө болгодог тавгүй байдаг ч шинэ тээврийн
хэрэгсэл нь нилээд нэр хүнтэйгээр ашиглагдаж байжээ.
1863 оны нэгдүгээр сарын
10-д нээлтээ хийсэн өдөр Британи нийслэлчүүдийн бараг гучин мянган оршин
суугчид метрог ашиглажээ. Лондонгийн метро нь дэлхий дээрх хамгийн эртнийх юм.
Метроны шугам зургаан зогсоолтой бөгөөд үнийн бүсчлэлтэй байжээ. Дайран өнгөрөх
бүсийн тоогоор зорчин явах билетний үнийг тогтоодог байжээ.
Өнөөдөр лондонгийн
метрогоор жилд тэр бум гаруй зорчигчийг тээвэрлэдэг. Лондонгийн метроны сүлжээ
11 шугамнаас бүрддэг бөгөөд 270 станц-зогсоолтой, замын нийт урт 250 гаруй мил( 400 гаруй километр). Газар доогуурах хонгил янз бүрийн төмөр замын
албадуудаар холбогддог бөгөөд ойрын дүүргүүдэд хүргэдэг. Лондонгийн метроны
системд жолоочгүй \”Хөнгөн метро” нь
Темза дээгүүр зэргэлдээ дүүрэгт зорчигсодыг тээвэрлэн хүргэнэ.
Дэлхийн хоёрдугаар дайны
жилүүдэд \”Хонгил” агаарын довтолгооноос хамгаалсан хорогдох байр болж байсан
байна. Holborn до Aldwych станцаас Piccadilly хүртлэх зарим шугамыг хэсэгчилэн
хааж Британын музейн үзмэрүүдийг хадгалахад ашиглаж байсан юм.
Эртний гарал
үүсэлтэй нь холбоотойгоор лондонгийн метротой холбоотой янз бүрийн олон домог,
түүх байдаг ба зарим нь үнэхээр сонирхол татам зүйл их байдаг. Жишээлбэл,
жаахан хэтрүүлэгтэй нэг сонин зүйл нь, хойд дүүрэгт амьдардаг метроны мартагдсан
ажилчид олон жил хулгана, хархаар хооллож байсан тэр ч бүү хэл \”хүн”-ээс огт
айдаггүй, тоодог ч үгүй хүмүүс нь бүр
ертөнцөөс тасарч, бүр хүний хэлээ ч мартсан байсан тухай ярьдаг.
Ц.Пүрэвдорж