Өмнөд Солонгосын
Ерөнхийлөгч Мун Жэ Ин Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ын-тэй тодорхой болзол
нөхцөлтэйгээр уулзахад бэлэн гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар тус улсын
Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгч Мун Жэ Ин
энэхүү мэдэгдлийг жил бүр хийлгэдэг хэвлэлийн бага хурлын үеэрээ хийжээ. Өмнөд Солонгосын
Ерөнхийлөгч өнгөрсөн зун Берлин хотноо болсон олон улсын хурлын үеэр хэлэхдээ \”Хэрвээ
Умард Солонгос өнөөгийн түрэмгий үйлдлүүдээ зогсоож, тодорхой нөхцөлд буулт
хийвэл миний бие Умардын удирдагч Ким
Чен Ын -тэй уулзалт хийхэд бэлэн байна” гэж мэдэгдэж байсан юм. Хоёр Солонгосын
удирдагчид Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир-ийн үед Пхеньян хотноо 2000,2007онуудад уулзаж байсан
бөгөөд энэ үеэр тодорхой тохиролцоонд хүрч байсан ажээ.
Ж.Батдорж