Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлчид утааны асуудлаар ярилцлага өгчээ.
Түүний оролцсон нэвтрүүлэг тус телевизийн эфирээр өнөө орой 21:05 минутад цацагдах юм. Уг нэвтрүүлгийг мөн \”Ийгл\” телевиз 20 цагт цацах ажээ.
Ерөнхийлөгч өмнө нь утааны асуудлаарх байр сууриа УИХ-ын чуулганы хуралдаанд илэрхийлж байсан. Энэ үеэр тэрбээр утаатай зуух, дулаалга тараах байдлаар тэмцэх биш, улс орноо ядуурлаас гаргаж, иргэдээ ажилтай орлоготой болгосон цагт агаарын бохирдол бүрэн арилна хэмээсэн юм.
Ж.Бат