Ховд аймгийн Мөст сумын Давст багийн Давст гэдэг газар \”Хагийн нуур”-т \”УАЗ-469\” маркийн автомашин живсэн талаарх мэдээллийг өмнө нь бид хүргэсэн билээ. Энэ талаарх дуудлагыг өчигдөр 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг явуулсан байна. Харамсалтай нь аврагчид талийгаачдын цогцсыг өнөөдөр 10:00 цагт олж, машиныг нь 13:30 цагийн орчимд гаргажээ.
Тус автомашинд 4 зорчигч явсан бөгөөд А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар ийнхүү осолдсон байна. Тэд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд явж байжээ.