МҮОНТ-ийн олон ангит \”Тусгай салаа” кинонд Анужин гэх адтай,
айхтар бүсгүйн дүрийг бүтээсэн мисс Э.Амаржаргал нөхөрт гарчээ. МУИС-ийг Монгол
хэл-Англи хэлний судлаач, орчуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр уг кинонд
тоглосныхоо дараа цэргийн цол хүртэж, улмаар телевизийн нэвтрүүлэг хөтлөх
болсон. Тэр ч байтугай, батлан хамгаалахын салбарт хүчин зүтгэж цэргийн хүн
болоод байгаа. Мөн\”Мисс Монголиа-2009”
тэмцээнээс шагнал хүртэж, олон улсын нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн
оролцож байсан билээ.