Хог хаягдлын үйлчилгээтэй холбоотой зөрчлүүдийг багасгах цаашид бүрэн арилгах зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас \”Хог хаягдлын ухаалаг систем” төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог ихээр үүсдэг 25 байршлыг сонгон эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай, битүү хогийн савыг байрлуулж, гэрэлтүүлэг, камер бүхий орчныг бий болгож нэгтгэн хянах удирдлагын төвтэй болжээ.
Энэхүү удирдлагын төвийг өнөөдөр албан ёсоор нээж байгаа бөгөөд тус төв нь хог хаягдлын цэвэрлэгээ, үйчилгээ, тээвэрлэлтийг бүрэн хянах юм.