Н.Байгальмаа талын Монголоос Английн Лондон хот
хүртэл 12000 километр замыг тэмээн жинтэй туулахаялалдааөнгөрсөн
оны аравдугаар сарын 29-ндгарсан юм. Улаанбаатар хотын төв цэг, Чингисийн
талбайгаасаяллаа эхэлсэн монгол бүсгүй өдөрт 30 километр зам туулахад
гурван жилийн дараа Лондонд очино гэж төлөвлөн замд гарсан ч тооцоолоогүй
бэрхшээлүүд гарч эхэлжээ.
Н.Байгальмаа таван улсын долоон аялагчтай хамт
анх замд гарсан чзарим нь замаасаа буцаж, тэр зөвхөн Английниргэн,
явган аялагч Карл Бушбигийн хамт Баянхонгор аймаг хүртэл явсан юм. Харамсалтай
нь, Карл Бушби Баянхонгороос цааш явах боломжгүй болсон тухай Н.Байгальмаа
мэдэгдлээ. Гэсэн ч тэр шантрахгүй, аяллаа үргэлжлүүлнэ гэв.Одоогоор Н.Байгалмаа хэмээх бүсгүйн аялал Говь-Алтай аймагт
үргэлжилж байна. Тэрбээр аялалд гарснаасаа хойш 630 км замыг туулжээ.
Н.Байгалмаа маршрутын хувьдхятадын хилээр гараад цаашаа
Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг
дайран өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.Аялагч Н.Байгалмаа эмэгтэйн хамт Монгол бадарчин Амай буюу
Жамбалсүрэнгийн Золбаяр аялах хүсэлтэй байгаа талаар цахим хуудаснаа
бичжээ.Тэрбээр”Монгол бүсгүйн тэсвэр хатуужлыг Дэлхийд тунхаглах
болтугай! Хүч тэнхээгээ сэлбэж байгаад, аян замын нэгээхэн хэсгийг хамт туулж,
Монгол хүндээ дэм болно гэж бодож байна. Өнөөдрөөс эхэлж бэлтгэлдээ орлоо…”
хэмээжээ.