Өнөөдөр
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн. Хуралдааны үеэр сөрөг хүчний зүгээс уг
хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч эрх баригчид шүүмжлэлгүй өнгөрөөгүй нь мэдээж. Үүнээс УИХ-ын
гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үгийг онцолж байна.
Тэрээр \”Энэ хуулийг дэмжиж
байна. Үндсэн хууль батласан Ардын их хурлын депутат, бага хурлын гишүүдийг
нэмж оруулж ирж байгаагаараа энэ хууль онцлогтой. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөн
найруулах процесс явагдаж байгаа энэ үед Ардын их хурлын депутатууд өөр бодол
санаатай байж магадгүй гээд амыг нь хаах маягаар хийж байгаа юм уу гэж харлаа.
Ер нь МАН
халамжийг арай хэтрүүлж байна. 2016 онд АН засаг барьж байхдаа 270 тэрбум
төгрөгийн халамжийг улс орон даяар олгож байсан. Гэтэл өнөөдөр 777.8 тэрбум
төгрөгт хүрлээ. Хувийн хэвшлээс бусад нь чимээгүй байсны учрыг нь би оллоо.
Халамжийг их тарааж тэдний амыг барьж байгаа юм байна. Нэгийг нь нөгөөгөөр нь
амыг нь хаадаг энэ процессыг МАН үнэхээр гаргуун хийдэг болсон байна. Халамжийн
бодлого арай хэтэрлээ. Томоохон бүтээн байгуултын бодлого ер явуулахгүй, өөрийн
хэдэн гишүүдийг аргацаасан бодлого л явуулж байна. Тодорхой бодлого явуулахгүй
байгаагаа татвар төлөгчдийн мөнгөөр амыг нь хаадаг явдлаа зогсоох хэрэгтэй.
Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Есөн төрлийн татвараар ард түмнээ дарлаж
байна. Манжийн есөн эрүүгээр ард түмнийхээ нурууг бөхийлгөдөг байсан бол одоо МАН-ын есөн
татвараар ард түмнийхээ нурууг бөхийлгөж
байна. Шинэ бүтээн байгуулалт, том төслүүдээ хөдөлгөж байж бид орлоготой болж,
улс орноо хөгжүүлэх ёстой.” гэлээ.