Цэргийн төв эмнэлгээс Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд \”Дуусашгүй эм” аяныг өрнүүлээд байна. Энэ хүрээнд элэгний С вирустэй алба хаагчид, тэдний ар гэрийнхэн болон тэтгэвэрт гарсан ахмадуудаа эмчлэх, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор \”Хепсинат-ЛП” эмийг эрүүл мэндийн даатгалын жороор үнэ төлбөргүй олгох аж. \”Хепсинат-ЛП” эмийг БНЭУ-ын эмийн үйлдвэр Ази тивд анх удаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 101 оронд нийлүүлдэг байна. Манай улс хоёр жилийн өмнөөс 8000 гаруй хүн эмчилгээнд хэрэглэж байгаа юм.