Боловсрол Соёл,
Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа салбараа үе үе шүүмжилж, хатуухан үг
хэлдэг боллоо. 2017 оны төгсгөлд яамны газрын дарга нар үлдэгдэл мөнгөө үрж
ядахдаа цөөн тооны боть ном авч шинэ жилийн баяраар бэлэглэх тухай санал гаргаж
оруулж ирснийг өөдөөс нь шидсэн хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл саяхны нэг хурал
дээр танилцуулсан байна.
Э.Сонинтогос нь 2010 оны зургаадугаар сарын сүүлээр СУИС-ийн
захирлаар томилогдсон. Олон жил энэ сургуулийг удирдаж байгаа. Гэвч хуульд
зааснаар тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон. Мөн өнгөрөгч хугацаанд сургуулийн
үйл ажиллагааг дордуулсан, удирдах чадваргүй хэмээн яамны удирдлагууд дүгнэсэн
байна. Тиймээс Ц.Цогзолмаа сайд Монгол Улсын соёл урлагийн зүтгэлтнүүдийг
бэлтгэдэг том айлын удирдах бүрэлдэхүүнд шинэчлэл хийж магадгүй бололтой.