Төрийн албаны зөвлөлөөс хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад шаардлагад нийцсэн хэн ч бүртгүүлж өрсөлдөх боломжтой.
Сонгон шалгаруулалтыг 2018 оны хоёрдугаар сарын 5-нд зохион байгуулахаар товложээ. Ийнхүү хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын сунгаа эхэллээ.