УИХ-ын гишүүн, \”бандааш” хэмээн хочлуулах болсон Д.Гантулга нарт холбогдох хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Энэ талаар НПГ-аас \”УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шалгаж байх явцдаа мөрдөн байцаагч нь түүний нөлөөнд автсан байж болзошгүй гэж үзээд харьяаллыг нь өөрчилсөн. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газарт хянаж байсан хэргийг манай хяналтад шилжүүлээд байна.Тэгэхдээ бас Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хянаж байсан, ШШҮХ-гийн шинжээчид ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гаргасан байж болзошгүй үйлдлийг нь ч нэгтгэсэн. Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ШШҮХ-гийн шинжээч, Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгчийг УИХ-ын гишүүн Д.Гантулгын хамт шалгаж байгаа. Халдашгүй байдал гэдэг халхавчийг Үндсэн хуулийн цэц үгүй болгосон учраас түүнээс тайлбар мэдүүлэг авахад ямар нэг хүндрэл учрахгүй байх” гэв. Д.Гантулгаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн тайлбар мэдүүлэг авснаас хойш дахиж байцаагаагүй юм байна.