Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Орхон аймгийн \”Хангарьд палас”-т эхэлнэ. Энэ удаагийн УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөх юм байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 61-д, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 61-д, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж 79 кг-д жин өгсч барилдахаар болжээ. Тэмцээн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.