БНАСАУ-ын цөмийн зэвсэг нь улс
төрийн болоод эдийн засгийн хэлэлцээрт ашиглагдах барьцааны хэрэгсэл биш гэж
тус орны эрх баригчид үзэж байна.
Хойд Солонгосын \”Нодон Синмун” төвийн сониндбичсэнээр энэ чадамж нь улс орны аюулгүй байдал мөн бүс
нутгийн тогтвортой байдлыг хангахад
зайлшгүй шаардлагатай үүрэг гүйцэтгэнэ гэж бичжээ. «Манай цөмийн тогтоон барих хүч бол хүчирхэг
сэлэм бөгөөд зөвхөн Солонгосын хойгийг хамгаалаад зогсохгүй Зүүн-Хойд Азид
аюулгүй байдал, энхтайвныг хангах болно»-гэж ТАСС мэдээллээс иш татжээ.
Түүнээс гадна,
хэдийгээр Америкийн Нэгдсэн Улсаас шахалт үзүүлж байгаач Хойд Солонгос цөмийн
зэвсэглэлээ үргэлжлүүлэн хөгжүүлэх болно гэж хэвлэлд онцолжээ. Тус орны эрх
баригчид, эдийн засгийн хоригийг чангатгаж байгаа нь АНУ БНАСАУ-ыг \”устгах” гэж
эрмэлзэж байгаагаас цөмийн программын үндсэн зорилтыг ойлгохгүй байна гэж үзэж
байна. нэгдүгээр сарын 10-д АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкел Пенс, Хойд Солонгос
цөмийн болон пуужингийн программаасаа татгалзаагүй нөхцөлд эдийн засгийн хориг,
шахалтаа зогсоохгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.
Ц.Пүрэвдорж