БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болох \”Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчин оролцоно.
Өвлийн олимпийн наадамд цагаан хуудас болон нэмэлт эрхээр оролцох боломжгүй. Мөн манай тэшүүрчдээс олимпийн эрхийн тэмцээнүүдэд улсын дээд амжилтыг ахиулсан хэдий ч Пёнчанд хурдаа сорих эрхээ хараахан авч амжсангүй.
Харин манай биатлоны шигшээ багийн хувьд Европ тивд болох олимпийн эрх олгох хоёр тэмцээнээс нэг эрх авах боломж нээлттэй байгаа. Мөн пара цанын тамирчин Б.Ганболд олимпийн эрхээ авсан бөгөөд ОХУ-ын шигшээ багийн тамирчидтай бэлтгэлээ базааж байна.