Дэлхийн томоохон
театрын тайзнаа манай улсын чадварлаг залуучууд ажиллаж амьдарч байна. Тэдний
нэг бол уран нугараач СТА Ш. Азжаргал бүсгүйг юм.
Тэрбээр зургаан настайгаасаа эхэлж Улсын Циркийн \”Уран нугаралтын дугуйлан”-д суралцаж төгссөн.
Ш.
Азжаргал 2009 оноос эхлэн дэлхийн өнцөг булан бүрт Монголын уран нугаралтын
гайхамшгийг сурталчлан танилцуулж эхэлжээ.Уран нугараач
бүсгүй одоогоор Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелес хотноо жүжигчний мэргэжлээр
суралцаж байгаа аж. Ш.
Азжаргал уран нугарч эхэлснээсээ хойш жүжигчин болох
мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчний мэргэжлээр суралцаад жил гаруй хугацаа өнгөрч
байгаа гэнэ.