Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ханх, Рашаант сумын Засаг даргын тамгын газар улсын төсвийн хөрөнгө оруулалт нийт 105 сая төгрөгөөр шинэ авто машинтай боллоо. Дээрх сумдууд сүүлийн 2-3 жилийн хугацаанд автомашингүй хувийн автомашинаар төрийн үйлчилгээг хүргэж байсан ажээ.
Шинэ оны босгон дээр шинэ автомашинтай болсон сумын удирдлагууд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдсэнд талархаж буйгаа илэрийлж байв. \”Тус аймгийн хэмжээнд энэ онд сумын багийн эмч нарыг бүрэн унаажуулж, парк шинэчлэлийг хийнэ. Харин үүний үр дүнд иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ чирэгдэлгүй шуурхай байх ёстой\” гэдгийг Засаг дарга Л.Ганболд автомашин гардуулах үеэр онцолж байлаа.