Улсын дээд шүүх ирэх долоо хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэн шүүнэ. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын Их хурлыг зохион байгуулж, намын даргаар сонгогдох хүсэлтээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан билээ. Түүнийг намын даргаар хүлээн зөвшөөрөх эсэх шүүх хурал энэ сарын 5-нд товлогдсон ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүд намын дарга болох холбогдох баримт бичгийг гаргаж өгөх хугацаа өгөөгүй учраас шүүх хурлыг хойшлуулж энэ сарын 19-нд болгосон юм байна.