\’\’Утааны эсрэг аав, ээжүүд\’\’ ТББ болон тус байгууллагын хөтөлдөг фэйсбүүк группийн гишүүд яг одоо Сүхбаатарын талбайд эсэргүүцэл илэрхийлж байна.
Төр, засгаас явуулж буй утааны эсрэг бодлогыг шүүмжлэн, өмнө нь хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулж байсан тэд өнөөдрийн тэмцлээ \”хэвтээ жагсаал\” гэж нэрлэжээ.
Хэвтээ жагсаал зохион байгуулагчдад Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт \”хэвтэж жагсах\” зөвшөөрөл олгосон байна. Харин яг энэ цаг мөчид төв талбайн баруун урд хэсэгт иргэдийн жагсаал болж, харин төр, засгийн тэргүүн нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж байна.