Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2-р багийн нутаг Цавт гэх газарт 2018 оны 01 сарын 11-ний өдөр таван иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон харамсалтай хэрэг гарсан.
Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн тул аймгийн Онцгой комисс яаралтай хуралдан, ажлын хэсэг, шуурхай бүлгийг томилон ажиллуулж байна. Уг явдлын улмаас УБ хотын харьяат 47 настай иргэн Т Дашбалбар сумын эмнэлэгт зүрх нь зогссон байдалтай хүргэгдэн ирж нас барсан бөгөөд өдгөө нэг иргэний биеийн байдал хүнд, гурван иргэн хордлогын шинжтэй эмчлүүлж байгаа юм байна.
Анхны дуудлагын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний яаралтай түргэн тусламжийн баг Дашбалбар суманд очин эрчимт эмчилгээ хийж, өвчтнүүдийг өнөө оройдоо БОЭТ-д шилжүүлэхээр ажиллаж байна.