Бөхчүүдийн
эхнэрүүд нэгдэн сайн үйлсийн аян өрнүүлжээ.\”Сайхан сэтгэл” аяны
хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шарлагын аппарат,
хүчилтөрөгчийн аппарат, дуслын автомат шахуурга, тэргэнцэр, ор зэрэг 6.000.000
гаруй төгрөгийн багаж, тоног төхөөрөмж хандивлажээ.Энэхүү аяныг улсын гарьд
Ж.Бат-Эрдэнийн гэргий Ө.Баярчимэг, заан Б.Пүрэвсайханы гэргий Б.Шижиртуяа
(улсын заан Д.Бумбаярын охин) нар санаачилсан байна. Хандивт улсын аварга Г.Эрхэмбаяр,
Ч.Санжаадамба, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, Ц.Содномдорж,
Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан,
заан Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Пүрэвсайхан, Н.Түвшинбаяр, Н.Жаргалбаяр,
Ц.Магалжав, Ч.Батзориг, Б.Соронзонболд тэргүүтэй 90 гаруй бөхчүүдийн эхнэрүүд
энэхүү аяныг дэмжин оролцжээ.