Өнгөрсөн долоо хоногт
Үнийн зөвлөл хуралдаж, 14 хоногийн хугацаанд шатахууны үнэ нэмэхгүй гэсэн
шийдвэр гаргасан. Харин энэ амралтын өдрүүдэд шатахуун импортлогчид үнээ нэмжээ. Тухайлбал,\”Петровис”
энэ амралтын өдрүүдэд шатахууныхаа үнийг 80-180 төгрөгөөр нэмжээ. Тодруулбал,
АИ-95 шатахуун 1970 төгрөг, АИ-92 нано шатахуун 1890 төгрөгөөр борлуулагдаж байна.
Харин замын \”Сод Монгол” зөвхөн карттай хэрэглэгч нарт үйлчилж байна. Зарим шатахуун түгээх станцууд \”АИ-92 дуусчихсан\” гээд бичээд хадчихсан байдалтай байна.