Өнгөрсөн хагассайн өдрийн орой Хар далайн
эрэг дээр байдаг Трабозон хотын нисэх
онгоцны буудал дээр Анкараас ирсэн 168 зорчигчтой, Pegasus Airlines \”Боинг 737-800\” онгоцны багийнхан газардах үедээ нислэгийн талбайн зурваснаас гарч улмаар
хашлага даван арай л далайд унасангүй.
Зураг дээр гарсанаар онгоц далайн эргийн
мөргөцөгрүү хамраараа гударсан харагдана.
\”Онгоцны урд хэсэг тонгойж, сүүл тал дээшээ
өргөгдөөд ирсэн. Хүмүүс сандарч хашгиралдаж байсан”-гэж Фатма Гордын нэг
зорчигч сэтгүүлчдэд ярьжээ. \”Биднийг арын хаалгаар гаргах болсон харин хүмүүс
бие биенээсээ түрүүлж гарах гэж чихэлцэлдээд аймшигтай байсан”- гэж тэр эмэгтэй
дурсаж байлаа. Түүний хэлснээр онгоцонд керосин үнэртээд явчихсан, хүмүүс
дэлбэрэх нь л гэж айцгаасан гэлээ. Болсон явдлын
дараа мөрдлөгө явуулахын тулд нилээд хэдэн цагаар онгоцны буудлыг хаажээ.
Ц.Пүрэвдорж