Автомат станц Юпитрийн өмнөд туйлын бүсчилсэн үүлний зургийг авчээ. NASA-ийн
сайт дээр тэмдэглэснээр Зонд аравдах удаагаа Юпитиртай ойртож очсон арван хоёрдугаар сард гаригийн дээр үүссэн
үүлнээс 13 мянган гаруй километрийн зайнаас зургийг авчээ. Зонд Juno (\”Юнона”)-ыг 2011 онд Канавералын булангаас хөөргөсөн бөгөөд төхөөрөмж зөвхөн таван
жилийн дараа л Юпитр (Бархасбадь) орчимын тойрог замд оржээ.
Зонд дөхөж очсон эхний хоёр сарын турш тойрог
замыг багасгах, шинжлэх ухааны бүх багаж хэрэгсэлүүдийг шалгах ажиллагаануудыг
хийсэн бөгөөд ердөө наймдугаар сард анхны мэдээллүүдээ авч эхэлсэн юм. Станц
Юпитертэй 53 өдөрт нэг удаа ойртдог. 2016 оны аравдугаар сард гаригийн гадаргуугийн атмосферийн дээд давхаргаас
10 мянган метр ойртсон бөгөөд түүний цөмийн бүтэцийн болоод туйл дээрх оньсого мэт туяаны талаарх багц шинэ мэдээлэл
авсан байна.
Ц.Пүрэвдорж