Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав
\”Оюутолгой\” компанийн талаар мэдэгдэл хийлээ. Д.Загджав \”Тэвчээрт хязгаар бий.
Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би \”Рио
Тинто\” компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж
байна.Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим
үүргээ биелүүлэхгүй ирлээ.Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах
ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Цаашид зэс хайлуулах үйлдвэр
яасан. Гурван сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна. Зарим нэг
хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл
хийхгүй байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ.
Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж
байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ.Тэд 5-6 тэрбум
ам.доллар босгочихоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна.Бидний
сайн мэдэх Дубайн гэрээ манайд ашиггүй гэрээ болж, гадныхан хожсон. Зэсийн
үнэ өсөж, 2018 онд 8,000 ам.доллар хүрэх төлөв ажиглагдаж байна.Үүнээс
манай улсад юу орж ирж байна гэдгийг бодох хэрэгтэй. Өр нэмэгдэж, ажилгүйдэл,
ядуурал гэх буман асуудал байна.
Тиймээс бид \”Оюу толгой\” компанийг Монгол Улсын
хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн
бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор
мэдэгдэж байна\” гэв.