2018 оны 1 дүгээр сарын 11-нд
Дорнод аймгийн Дашбалбар суманд техникийн спирт байж болзошгүй шингэн зүйлийг
10 хүн хувааж уусны улмаас 1 хүн нас барж, 4 хүн эмнэлэгт эмчлэгдэж байгаагаас
1 хүний биеийн байдал маш хүнд байна. 5 хүн ажиглалтад байна.
Дорнод аймгаас мэргэжлийн баг газар дээр нь томилогдон ажиллаж,
эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож , мэргэжил арга зүйн зөвлөмж өгч
ажиллаж байна. Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх
шингэнийг ууж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
.