Хавайд
пуужингийн хуурамч түгшүүр зарласны улмаас орон нутгийн иргэд болоод тэнд
аялахаар очсон жуулчдыг сандаргасан явдал болжээ. Хуурамч дхиог сонссон иргэд
өөрсдийгөө үхлийн аюултай нүүр тулгарсан хэмээн ихэд сандарсан аж. Түргэн
тусламжийн ажилтан Бямба гаригийн өглөө баллистик пуужингийн түгшүүрийг андуурч
ажиллуулснаар ийнхүү шуугиан дэгдээжээ.
Дохионд
итгэсэн иргэд сандарч, сэтгэл санааны цочролд орж, зарим нь зугтан дайжих
талаар ч бодож амжсан гэнэ. Энэхүү хуурамч түгшүүрийн дохиоллыг андуурч ажиллуулсан
нь ихээхэн шүүмжлэл дагуулж, төрийн албан хаагчдын зүгээс уучлалт гуйсан байна.
Иргэдийн зарим нь ерөнхийлөгч Дональд Трампаас хариу шаарджээ.
Б.Болормаа