Өнгөрсөн амралтын
өдрүүдэд цас хаялсны улмаас замын халтиргаа гулгаа нэлээдгүй ихэссэн. Иймээс жолоочид болон явган иргэд
замын халтиргаа гулгаанаас урьдчилан
сэргийлэх зорилгоор Налайх дүүрэг замынхаа цас, мөсийг цэвэрлэв. Дүүргийн
Дэнж рүү өгсөх уруудах авто зам гүүр мөсөн каток болсон байсныг цэвэрлэжээ.
Өвлийн улиралыг давах нэг зүйл бол замын халтиргаа гулгааг
арилгах асуудал байдаг юм.Албан байгууллага аж ахуй нэгжүүд өөрсдийн ойр орчмын
50 метр талбайгаа цэвэрлэж цас мөсийг арилахгүй байх тохиолдолд иргэд халтирж
унан бэртвэл тухайн байгууллага хариуцлага хүлээдэг. Дүүргийн ТҮОНӨААТҮГ-аас
цас цэвэрлэгээг зам талбайн 18 үйлчлэгч гүйцэтгэж байгаагаас гадна Буян
налайхын уулзвар, Онцгой байдлын хэлтсийн тойрог, 10 шар, Эмнэлгийн уулзвар,
Төв замуудаар хайлуулах бодис цацах ажлыг амралтын өдрүүдэд зохион байгуулсан
байна.Өнөөдрийн байдлаар давс бодисны нөөц багасч байгааг албаны хүн дурдсан
юм. Гэсэн ч халтиргаа ихтэй байгаа
замуудад бодис цацах ажлыг үргэлжлүүлж байгаа аж.
Хальтиргаа гулгаа
их байгаа учраас нийт жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо сонор
сэрэмжтэй хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулан сэрэмжлүүлж
байна.