Монголбанк он гарснаас хойш 682 кг алт худалдан аваад байна. Энэ
нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 хувиар өссөн дүнтэй байгаа бөгөөд тухайн үед
худалдан авсан алтны дүн 297 кг байжээ.Энэ оны эхний 11 хоногийн байдлаар Лондонгийн үнэт
металлын захын алтны ханш өндөр үнэтэй байсан. Үүнээс шалтгаалан нэг
грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 мянган төгрөгтэй тэнцэж, алт
тушаалтын хэмжээ өсөх хандлагатай байгаа аж.