УЕПГ, ШШГЕГ-ын зарим дарга нарын томилгоог хийсэн байна. Тодруулбал, УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай гавъяаныхаа амралтад гарсан тул тус албан тушаалд Баянзүрх дүүргийн прокуророор ажиллаж байсан О.Алтангэрэлийг томилжээ. Мөн О.Алтангэрэлийн томилгоотой холбоотойгоор түүний оронд Ц.Батболдыг томиллоо. Тэрээр Нийслэлийн прокурорын газрын орлогч, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга зэрэг албан тушаал хашиж байсан.
Мөн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа М.Алтан-Очирыг албанаас нь чөлөөлж, тэргүүн дэд даргаар хурандаа Г.Элбэгсайханыг томилсон байна.