БНХАУ-ын эрх
баригчид 2017 онд 900 сая юаны хохирол учруулсан, гадаад орнуудад байгаа 1300
авилгачидыг эх орондоо эргүүлэн татсан талаарх хятадын авлигатай тэмцэх газар
мэдээллэснийг China Daily иш татажээ. Эрэн сурвалжилж байгаа нийт тооноос 347 нь
Хятадын коммунист намын гишүүд байжээ. Түүнчлэн 14 сэжигтэнийг Интерполын
шугамаар эрэн хайхаар зарлажээ.
Хятадын эрх баригчидын мэдэгдсэнээр албан
тушаал ашигласан 800 сэжигтэн авилгачид одоо хүртэл эрх чөлөөтэй байгаа бөгөөд
тэдгээрийн 70% нь Австрал, Канад, Шинэ Зеланд болон АНУ-д нуугдан байгаа гэж
сэжиглэж байна. Арван сард Хятад дахь авилгын эсрэг
тэмцэгчийн гол хүн нь өөрийн албан тушаалаа орхижээ.
Ц.Пүрэвдорж