Данийн цагдаагийн байгууллагаас секс
бичлэг тараасан мянга гаруй залууг илрүүлэн саатуулжээ. Фейсбүүкийн зурвасыг
ашиглан 15 настай хоёр хүүхэд секс хийж буй бичлэгийг олон нийтэд цацсан хэмээн
тэднийг буруутгаж байгаа аж. Насанд хүрээгүй хоёр хүүхдийн зохисгүй зураг,
бичлэгийг түгээсэн нь хууль бус үйлдэл хэмээн цагдаагийн ажилтнууд үзсэн байна.
Фейсбүүк компанийн зүгээс дээрх нарийвчилсан мэдээллийг Данийн цагдаагийн
газарт өгсөн гэдгээ АНУ-ын эрх баригчдад мэдэгджээ.
Өнгөрөгч оны намар уг бичлэг,
зургуудыг Фейсбүүкийн зурвасаар 1004 хүн түгээсэн байна. Тэдгээрээс насанд
хүрсэн зарим иргэнийг Цагдаагийн хэлтэс дээр дуудан байцаалт авч, 18-аас доош
насны хүүхдүүдийг эцэг, эхийнх нь хамтаар мэдүүлэг авчээ. Ингэснээр тэдгээр
залуус дахин ийм зохисгүй үйлдэл хийхгүй гэдгээ амласан байна.
Энэ төрлийн хэрэгт холбогдсон
хүмүүст шоронд 20 хоног хоригдох шийтгэл ногдуулдаг аж. Хэрэв хүүхдийн зохисгүй
зургуудыг тараасан нь тогтоогдвол тэдний нэрийг хүүхдийн порнографийн
хэрэгтнүүдийн жагсаалтад 10 жилийн турш хадгалах ёстой юм байна.
Б.Болормаа