Шог зураач Самандарийн Цогтбаяр саяхан нийтлэлч Баабарт хуучны ховор пянз бэлэглэжээ. Тэрээр энэ талаар өөрийн фейсбүүк хуудаснаа \”Соёлын довтолгооноос хэн ч зайлж бултаж чадаагүйтэй адил \”Бүх нийтийг пянзжуулах аян хөтөлбөр\” маань ойр дотны найз нөхдөөс авахуулаад огт танихгүй таныг ч хүртэл хамруулахаар үргэлжилсээр л байна.
Үзүүлээд өгье ч гэсэн нэг ч пянзгүй найз нөхөд чинь дэргэд байсаар байхад
Үнэндээ чи чи өөрөө хэдэн мянган пянзтай байгаад ч яах юм? гэж Холливудын, биш ээ Болливудын нэг од хэлсэн байна билээ.
Монгол улсыг бүх нийтээр нь гэгээжүүлж гэгээрүүлэх төлөвлөгөө зорилготой Нэпко-гийн 2 найзыгаа пянзжуулах аяндаа өнөөдөр хамруулав. Баабарын бага залуудаа оюутан насандаа сонсож байсан Польшийн Но-То-Цо хамтлагийн пянзыг хайсаар байгаад олж бэлэглэв. Эргээд хариуд нь ээжийнхээ жоорноос гарч ирсэн ийм Монгол пянз бэлэглэсэн нь энэ. Утга уянгын дуу аялгуунд дуртай Цэнддоод маань харин энэ пянз ихэд таалагдсан. Ухаалаг хошигнолын төрлөөр улсын аварга цолтой ч пянз цуглуулгын чиглэлээр сумын цолтой болохоороо эрэмбэ мэддэг хүний ёсоор ихэд хүндлэж байсан шүү манийгаа.
Монголын пянзчид маш олон болох болтугай!\” гэж бичжээ.
Ж.Бат