Өнгөрөгч 2016 оны сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр жип машины цуваа хөлөглөн бэлээ гайхуулж явсан С.Баярцогт дархлагдсан гэж болох Сэлэнгэ аймгийнхаа тойрогт өвдөг шороодчихоод ирснээс хойш сураг тасрав. Ийн бэнчингээ гайхуулах үед тэрбээр УИХ-д дөрвөн удаа сонгогдсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гээд \”давхар дээл”-тэй халууцаж явсан гээд бодчих. Захын нэг улстөр сонирхогч гудамжнаас нэрээ дэвшүүлээгүй гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Тэгэхээр өндөр үнэтэй жип машин жагсаалаа гээд сонгогчдоос санал зулгааж болдоггүйг С.Баярцогт харуулсан нь баярхах дуртай бусдад том сургамж болсон байх. Аль тэртээ 1996 онд Сэлэнгэ аймагт хатгаад орхисон цэнхэр тугаа 20 жилийн дараа ийнхүү жип машины цуваагаар дайрч унагачихаад ирсэн юм даг. Энэ тугийг 2000-2004 онд бас нэг унагаасан. Түүнээс бусад 16 жилд С.Баярцогтын гэх туг тариалангийн эх нутагт намирсаар байсан хэрэг. Энэ үед унахаас аргагүй процессууд шил даран болсон. Юуны өмнө зүдэрсэн сонгогчдынхоо дунд зүс ижилсүүлсэн олон жип хөлөглөн бэлээ гайхуулж очсон нь \”Өлссөн хүнд өөх ярихын” үлгэр болсон нь хамгийн том шалтгаан болов уу.