АН-ын удирдлагууд арванхоёрдугаар сарын сүүлчээр буюу он
солигдохын өмнө \”2018 онд намын гишүүний татварын 12 мянган төгрөгийг намын
дансанд тушаах ёстой. Үгүй бол саналын эрхгүй гишүүн болно” гэсэн дүрэм баталжээ. Өнгөрсөн жилүүдэд
АН-ын гишүүний татвар 1200 төгрөг байсан юм. УИХ-ын болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн
сонгуулиар л тодорхой ашиглагддаг намын гишүүдэд өмнөх татварын дүн боломжийн
тохирсон хэмжээ байсан аж. Өнөөдрийн байдлаар АН-ын гишүүний тоо
170 мянгад хүрээд байгаа бөгөөд Ардчилсан намын шинэ удирдлагуудын хувьд
жирийн гишүүдийнхээ татварыг 1200 төгрөгөөс 12 мянган төгрөг болгож арав дахин
нэмсэн нь зарим гишүүдийн эсэргүүцэлтэй нүүр тулгарчээ.