Дорнод аймгийн Чулуунхороот суманд иргэд автомашины тормозны системийг хөлдөж, царцахаас сэргийлэх зориулалт бүхий үл мэдэгдэх шингэн уусны улмаас иргэн Д.Т нас барсан хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна. Одоогоор тус аймгийн цагдаагийн газраас энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг \”Дачин тамсаг”, \”Шинь шинь”, \”Шан-лун” ХХК-ийн үйлдвэрлэлийн бааз болон туслан гүйцэтгэх тээврийн ангиудад мэдэгдэл хүргүүлжээ. Туслан гүйцэтгэгч тээврийн ангиудын ажилтан, жолооч нарын 82 иргэнд гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар мэдээлэл хийж, баталгаа гаргуулан авсан байна.