Үндэсний бөхийн чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаанирэх
бямба гаригт \”АСА” циркэд болох юм.Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
Х.Цагаанбаатарын үүсгэн байгуулсан \”Хосбаатар” сан, \”Жудаг” группээс санаачлан
зохион байгуулж буй30 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнээс олсон
орлогыг чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт
Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулсан \’НЭГ СЭТГЭЛ\’ аянд хандив болгоно.
Халз барилдааны тасалбарыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин
С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар борлуулж эхэлжээ. Тамирчид өөрсдийн
фэйсбүүк хаягаараа захиалгыг авч байгаа бөгөөд тасалбар 30 мянган төгрөгийн
үнэтэй аж.Шилдэг бөхчүүдийн халз барилдааны тасалбарыг шагийн үнэд
хүргэхгүйн үүднээс тамирчид ийнхүү өөрсдөө борлуулж эхэлжээ.Халз барилдааны
үеэрчөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн тамирчин
Т.Төмөрхүлэг нар үндэсний бөхөөр барилдана.