Өсвөр
насны хүү автын осолд орсны дараа түүний эцэг хүүгээ амьд байгаа хэмээн итгэж,
нисдэг тэргээр хайхаар шийдсэн байна. Азаар эцгийнх нь зөн совин хүүг амьдаар
нь олж, аврахад тус болжээ. 17 настай Самуэль Ледбриж хүү Шинэ Өмнөд Уэльсээс
Ням гаригт хөдөлснөөсөө хойш 30 цагийн дараа ийнхүү олдсон байна.
Самуэль
найзынхаа гэрт зочлохоор явсан ч, тэнд очоогүйг мэдсэн эцэг, эх нь
цагдаагийнханд мэдэгдэж, эрэл хайгуулыг эхлүүлжээ. Дараа нь Тони Ледбриж таван
жилийн өмнөх автын ослын талаар санаснаар тийнхүү нисдэг тэрэг хөлслөн хүүгээ
хайхаар шийдсэн аж.
\”Харамсалтай
нь тухайн үед таван хоногийн дотор тэр хүнийг хэн ч олоогүй болохоор амьд гарч
чадаагүй. Тийм харамсалтай явдал хүүд минь битгий тохиолдоосой гэж бодсон. Тэгээд
л шууд нисдэг тэрэг хөлсөлж хайгаад аравхан минутын дотор олсон доо” хэмээн
хүүгийн эцэг ярьжээ. Тус гэр бүлийнхэн Сиднейгээс хойд зүгт 100 км зайд,
Кранганы тохойд орших авто замаас 20 минут явах зайд амьдардаг аж.
Түргэн тусламжийнхан
цаг гаруй хугацаанд оролдсоны эцэст хүүг машинаас гаргасан бөгөөд одоо
эмнэлгийнхний хяналтанд байгаа гэнэ. Тэрээр олон тооны бэртэл авсан бөгөөд
биеийн байдал нь хүндхэн байгаа тухай албаныхан мэдэгдсэн байна. Харин
Цагдаагийн газраас ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Б.Болормаа