Дорнод
аймгийн Гурванзагал сумын 2-р багийн нутаг Цавт гэх газарт энэ сарын 11-ний өдөр 10 иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж,
хордсон харамсалтай хэрэг гарсан.Аймгийн
Онцгой комисс хуралдан, яаралтай арга хэмжээ авч, ажлын хэсэг, шуурхай бүлгийг
томилон ажиллуулсан. Анхны дуудлагын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн
эрчимт эмчилгээний яаралтай түргэн тусламжийн баг Дашбалбар суманд ажиллаж,
өвчтөнүүдийг БОЭТ-д шилжүүлэн, эрчимт эмчилгээ хийсэн.
Уг
явдлын улмаас Улаанбаатар хотын харьяат 47 настай иргэн Т Дашбалбар сумын
эмнэлэгт зүрх нь зогссон байдалтай хүргэгдэн ирж нас барсан, нэг иргэний биеийн
байдал хүнд, найман иргэн хордлогын шинжтэй эмчлүүлж байсан юм.Өнөөдрийн
байдлаар биеийн байдал хүнд байгаа нэг иргэнийг эрчимт эмчилгээний тасагт
эмчилж байна. Бусад найман иргэний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ.