Мьянмар,
Бангладеш улсууд тодорхой хугацаанд цэргийн дарангуйллаас дүрвэсэн олон зуун
мянган Рохингия иргэнийг нутагт нь буцаахаар тохиролцжээ. Мьянмар улс долоо
хоног бүр 1500 Рохингия иргэнийг авчрах замаар хоёр жилийн хугацаанд бүх
дүрвэгчийг хүлээн авахаа зөвшөөрсөн байна.
2016-2017
оны хооронд Рахин мужид өрнөөд буй зөрчил мөргөлдөөний улмаас 740 мянган
Рохингия иргэн хөрш Бангладеш руу дүрвэжээ. Тусламжийн байгууллагууд тэдгээр
дүрвэгсдийг хүч хэрэглэн эх оронд нь буцаан авчрах вий гэдэгт санаа зовниж
байгаа аж.
Бангладеш
улс тэдгээр цагаачдыг гэр бүлээр нь хамтад нь авчрахаар зорьж байгаа гэнэ.
Тухайлбал, эцэг эхгүй өнчин болон хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос мэндэлсэн хүүхдүүдийг
ч авчрахыг хичээж байгаа гэнэ. Гэсэн ч Бангладеш дахь Рохингия иргэд Мьянмарт
буцан ирэхээс санаа нь зовниж байгаа аж. Cox’s
Bazaar дахь хотхоны ахлагч Сиражуль Мостофа \”Манай талаас гэрээнд гарын үсэг
зурсан эсэх нь тодорхойгүй байгаа” гэжээ.
Бангладешийн
Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Шахидул Хааг мэдэгдэхдээ, засгийн газар
Рохингиячуудыг аль болох хурдан буцаахыг хичээж байгаа гэсэн байна. \”Бид долоо
хоног тутамд 15 мянган иргэнийг буцаан авахыг хүссэн ч тэд өдөрт 300, долоо
хоногт 1500 хүн авах боломжтой гэсэн. Тиймээс бид өдөрт 300 хүн явуулахаар
амласан. Гэхдээ гурван сарын хугацаанд ажиглаж байгаад энэ тоог нэмэгдүүлэхэд
анхаарна” гэлээ.
Б.Болормаа