Ардын уран зохиолч яруу найрагч Б.Лхагвасүрэн БНСУ-д ходоодны хагалгаанд орж, мэс засал амжилттай хийлгэсэн билээ. Одоо тэрээр үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа юм. БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр яруу найрагчийг хэвтэж буй эмнэлэгт нь очиж эргэсэн байна. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа \”\”Ил үгтэй хүн Ил гал сайхан\” гэж хэлдэг Лхагвасүрэн гуай маань \”төр, ард түмнийхээ хайр ивээл, эмнэлэг, эмчийн хүчээр бослоо\” хэмээн өгүүлж сууна\” гэж жиргэжээ.
Ж.Бат